2009-02-02,17:18

Яах уу..

Уг нь өвлийн хүйтэнд салхи нэг их хүсээд байх зүйл биш ч одоо бол өөр болжээ.  Утаанд угаартаж, бухимдаж явахынхаа оронд дулаахан хувцаслаад салхинд хайрагдаж явсан нь дээр юм шиг байна даа. Даарч байгаа ч утаагүй байх нь сайхан л байна. Заримдаа уушиг  маань яаж байгаа бол гэж бодохоор аймаар санагддаг, тэгээд эрүүл мэндээ бодоод хөдөө гарчихна гэж бодохоор арай л болохгүй юм. Тэгээд л яах аргагүй, утаанд бухимдаад л, эвлэрээд л явах юм даа. Үгүй тэгээд, хөдөө бас утаатай болчихсон юм гэнэ лээ шдээ Манай нэг найз утаанаас холдож, агаарт гарья гээд Баянхонгор явсан ч Улаанбаатраас ялгагдахгүй утаатай л байна гэсэн. Бас нэг хүнээс сонссон чинь Хөвсгөлийн Мөрөн бас их утаатай юм байх а. Хөдөө явлаа гээд аймгийн төв явах хэрэггүй, нэг мөсөн бүр баг руу нь явсан нь дээр юм шиг байна даа. Гэхдээ энэ ч бараг мөрөөдөл биз дээ... Эргэлзээтэй л юм.  Амьдралаа, ирээдүйгээ бодоод Улаанбаатарт байхаар эрүүл мэндээ хохироогоод байх шиг... Яасан ч дээр юм даа. Хөдөө явж хоосон байх уу, хотод байж эрүүл мэндээ хохироор уу... Алийг нь сонгосон нь дээр юм дээ. Яахав одоо ч хотод байхыгаа сонгоод байна...
бичсэн: Эсэргүү төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 511

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)