2009-02-04, 11:36

Нөхөр авсан уу

Залуус маань хэлээ мартаж эхэлж байгаа нь энэ юм болов уу. Надаас "нөхөр авсан уу" гэж асуух юм. Үгүй яахав нэг хүн ингэж асуувал яахав гэж бодохсон, тэгсэн чинь харин нэлээд олон хүн ингэж асуудаг байна шүү.
Уг нь эмэгтэй хүн чинь нөхөрт гардаг биш билүү. Эсвэл одоо эмэгтэй хүн нөхөр авдаг болчихсон юм болов уу

бичсэн: Эсэргүү төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 499
2009-02-04, 11:16

Хэрсүү ба суу алдартай нэгэн

Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг.
Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний суу алдар билээ.

Аливаа юманд уурлахад ч амархан шүү, харин уураа барих ч үнэхээр хэцүү гэх үү дээ. Үгүй тэгээд бас уураа ямар нэг байдлаар гаргахгүй бол хэзээ нэг өдөр маш хүчтэй дэлбэрч эвдэлж сүйтгэх нь бас аймаар шүү. Яамаар ч юм дээ. Уурандаа удаан байх гэж тэсэхээр бас зүгээр ч юм шиг. Яг уурласан үедээ хэлсэн үг, хийсэн үйлдэл маань ихэнхдээ буруу л болчихсон байдаг. Тэгэхээр уурандаа удаан байж, тэвчихийг сонгоё доо. Яахав одоо уурлаагүй болохоор ингэж хэлэх ч амархан ч яг уурласа...
бичсэн: Эсэргүү төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 481
2009-02-02, 17:44

Б даахуу, эс Б даахуу

Та биеэ даасан уу...
Ер нь заавал бие даах хэрэгтэй юм уу? Биеэ даахгүйгээр, ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр бусдад үүрүүлээд амьдрах чинь сайхан юм биш үү. Заавал өөрийгөө зовоох хэрэг байна уу хөө.

Би ч яахав бие даах гээд л явж л байна. Аав ээжээсэ хамааралгүй болох гээд үзэж тарж байна даа. Эцэг эхээсээ тусдаа амьдраад 4 жил болж байна. Анхандаа ч хэцүү байсан. Аав гэртээ ир гэж байн байн үглээд, ээж ирж тусалсангүй гэж гомдлоод л... Ер нь бол амаргүй байсан. Аав ээж маань намайг тусдаа амьдрахад дургүй л байсан. Ер нь манайхны ихэнхийн эцэг эх тийм л юм шиг байна лээ. Эхний 1 жил ч ...
бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 276
2009-02-02, 17:18

Яах уу..

Уг нь өвлийн хүйтэнд салхи нэг их хүсээд байх зүйл биш ч одоо бол өөр болжээ.  Утаанд угаартаж, бухимдаж явахынхаа оронд дулаахан хувцаслаад салхинд хайрагдаж явсан нь дээр юм шиг байна даа. Даарч байгаа ч утаагүй байх нь сайхан л байна. Заримдаа уушиг  маань яаж байгаа бол гэж бодохоор аймаар санагддаг, тэгээд эрүүл мэндээ бодоод хөдөө гарчихна гэж бодохоор арай л болохгүй юм. Тэгээд л яах аргагүй, утаанд бухимдаад л, эвлэрээд л явах юм даа. Үгүй тэгээд, хөдөө бас утаатай болчихсон юм гэнэ лээ шдээ Манай нэг найз утаанаас холдож, агаарт гарья гээд Баянхонгор явсан ч Улаанбаатраас ялгагдахгүй ...
бичсэн: Эсэргүү төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 511
2008-12-31, 15:48

Бахархал маань

     Монголын тэнгэр үнэхээр сайхан шүү. Цэв цэнхэр, цэлмэг, шөнөөр оддыг харж чадна, бас тэгээд ойрхон харагддаг. Халуун орныхон, далайн эрэг дээр улс орнуудын тэнгэр бараг үргэлж үүлтэй, тэгээд маш хол, шөнөдөө од харна гэдэг бол ховорхон доо.
     Улс оронд маань бухимдмаар зүйл их байгаа ч үүнтэй зэрэгцээд бахармаар зүйл ч их байна аа. Болж бүтэхгүй бүхнийг харж, уурлан эгдүүцэн урвайж явахын оронд дээшээ тэнгэр лүүгээ хараад сэтгэл тэнүүн, сэтгэлээ сэргээж байсан нь дээр. Монголын маань тэнгэр үнэхээр сэтгэл сэргээдэг ээ. Та ч гэсэн санал нийлэх байх аа. Угаасаа толгой өөд байхаар сэтгэ...
бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 368
2008-12-31, 15:17

Яагаад ийм юм бол доо

     Нээрээ, бидний ихэнх маань яагаад ийм болчихов оо. Уг нь бид чинь хийж бүтээх, шинийг санаачлах хангалттай чадвартай ард түмэн шүү дээ. Бидэнд өөр ард түмэн, үндэстэнд байхгүй онцгой, гайхалтай чадвар, потенциал байгаа шүү дээ. Гэтэл яагаад ийм юм бол оо.  Харамсалтай нь би ч гэсэн тийм л байдаг.
     Харамсалд хүргэж байгаа зүйл маань "ХУУЛБАРЛАХ СЭТГЭЛГЭЭ" юм. Энэ нь монголчууд бидний ихэнхийнх нь амьдралд маш гүнзгий суурилчихсан байна аа. Ямар нэг зүйл хийе гэхээр л ерөөсөө шинэ санаа орж ирэхгүй, үргэлж бусдын хийснийг даган дуурайх эсвэл арай дээшлүүлж хийдэг. Яагаад юм бол? Үүнд ю...
бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 342
2008-12-30, 10:20

Хүмүүст хэлээрэй