2008-12-30,10:20

Хүмүүст хэлээрэй

     Хэрвээ хүн гэгчид хайр гэж ерөөсөө байдаггүй байсан бол амьдрал ямар уйтгартай, дүнсгэр байх байсан бол оо. Та нэг төсөөлөөд үз дээ......... За би төсөөлөх гэж оролдоод үзье. Аав ээжийгээ хайрлахгүй бол хүндлэхгүй гэсэн үг, тэгээд бас дураараа, тэдний үгийг сонсдоггүй байх байсан байх аа, тэгэхээр бидний хүмүүжил ямар байх нь ойлгомжтой. Эхнэр нөхөр 2 бие биеэ хайрлахгүй бол гэр бүл гэж оршин тогтнохгүй байх аа. Бүр тэгээд эсрэг хүйсний хүмүүс бие биедээ татагдаж, хайрлахгүй юм бол.... за за за болъё. Ерөөсөө боломжгүй юм байна.... Хайр биднийг хөгжөөдөг, амьдрах хүчийг өгч байдаг гайхалтай мэдрэмж байна шүү дээ. Энэ тухай ерөөсөө бодож байсангүй ээ.
     Нэгэн номноос "Та хайрлахгүйгээр өгч чадна, харин өгөхгүйгээр хайрлаж чадахгүй" гэж уншиж байснаа санаж байна. Хайр нь биднийг чадахгүй зүйлээ хийхэд хүргэж, хэцүү байсан ч тэвчүүлж, баяр хөөрийг өгч байдаг аа. Миний ажигласанаар манайхан "ХАЙРТАЙ" гэдэг энэ хүчирхэг үгийг өдөр тутмын үг яриандаа нэг их хэрэглээд байдаггүй ээ. Аав нь хүүхдүүддээ өдөр бүр хайртай гэж хэлээд байхгүй, эхнэр нөхрүүд бие биедээ хэлэх нь цөөхөн, хүүхдүүд нь аав ээждээ хайртай гэж бараг хэлэхгүй, ах дүү нар бие биедээ хайртай гэж хэлэхээ бараг мартсан юм шиг ... Осолдохгүй үерхэж байгаа хосууд болон шинэхэн гэрлэсэн хосууд бие биедээ хайртай гэдгээ хэлдэг ээ. "Хал нь гаднаа хайр нь дотроо" гээд ХАЙРТАЙ гэдэг энэ үгийг бие биенээсээ харамлаад байдаг юм болов уу бид чинь. Эсвэл өөр шалтгаан ч байж болох юм аа. Гэхдээ ямар ч шалтгаан байсан, уламжлал байсан хамаагүй бие биедээ ХАЙРТАЙ гэж хэлдэг болъё. Энэ үгийг харамлахгүй байя.
     Та боддоо, өнөөдөр та хайртай хүмүүсийнхээ хэн нэгэнд хайртай гэж хэлсэн үү? Мөн хэн нэгэн танд хайртай гэж хэлсэн үү? Хэрэв та өдөр бүр хэн нэгнээс "Би чамд хайртай, чи миний хувьд үнэхээр чухал, чи ухаалаг шүү..." гэсэн үгсийг сонсвол ямар байх бол доо. Магадгүй та ер бусын эрч хүчээр дүүрэн, сэтгэл хангалуун, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, бэрхшээл гарч ирсэн ч төвөггүйхэн давдаг байх байсан даа.

бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 328

Сэтгэгдэл:

Тиймээ хал нь дотроо хайр нь гаднаа байя хүмүүсүү хайраа түгээе love struck
Бичсэн: piglet хэзээ: 23:38, 2008-12-30 | Холбоос | |
hi
saihan bichjee
Taniltsaj anduud boltsgooyo
Бичсэн: obod (зочин) хэзээ: 13:22, 2008-12-30 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)