2009-02-02,17:44

Б даахуу, эс Б даахуу

Та биеэ даасан уу...
Ер нь заавал бие даах хэрэгтэй юм уу? Биеэ даахгүйгээр, ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр бусдад үүрүүлээд амьдрах чинь сайхан юм биш үү. Заавал өөрийгөө зовоох хэрэг байна уу хөө.

Би ч яахав бие даах гээд л явж л байна. Аав ээжээсэ хамааралгүй болох гээд үзэж тарж байна даа. Эцэг эхээсээ тусдаа амьдраад 4 жил болж байна. Анхандаа ч хэцүү байсан. Аав гэртээ ир гэж байн байн үглээд, ээж ирж тусалсангүй гэж гомдлоод л... Ер нь бол амаргүй байсан. Аав ээж маань намайг тусдаа амьдрахад дургүй л байсан. Ер нь манайхны ихэнхийн эцэг эх тийм л юм шиг байна лээ. Эхний 1 жил ч яахав ардаасаа байнга л үглүүлж, ирээчээ гэж хэлүүлдэг байсан. Тэгээд гүрийгээд л гүрийгээд л гүрийгээд л ... байсан чинь 4 жил өнгөрсөн байна. Одоо бол эцэг эхээсээ үнэхээр хамааралгүй болсон. Тэдний асуудалд оролцохоо байсан. Жинхэнэ утгаараа ганц биеэрээ амьдарч байна даа. Яагаад жинхэнэ утгаараа гэж хэлэв гэхээр зарим найз нарыгаа харахаар ганц бие хэдий ч нөхөр хүүхэдтэй л юм шиг гэр орны асуудалтай... байх юм. Гэхдээ та намайг буруугаар ойлгож болохгүй шүү. Биеэ дааж байна гээд эцэг эхээ, ах дүү нараасаа холбоогоо таслаагүй шүү. Харин ч эцэг эхээ хүндлээд л явж байна. Зүгээр л сэтгэл санаагаараа биеэ дааж байгаа гэх үү дээ.


бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 276

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)