2008-12-29,16:16

Ярихаа болиод хийе

     Улс орны маань бүх л талбарууд асуудалтай, хэний ч сэтгэлд хүрэхгүй болжээ. Хэн хүнгүй л өдөрт ямар нэг зүйлээс болоод бухимдах, уурлах, эгдүүцэх бол наад захын хэрэг. Гэхдээ би энэ удаа нийгмийн ямар нэг салбарыг шүүх гэсэнгүй ээ. Зүгээр л залуусдаа уриалга дэвшүүлж байна.
     Учир нь залуучууд үнэхээр хүчтэй шүү дээ. Бидэнд тийм ч их мөнгө байхгүй, өндөр албан тушаал, хувийн эдлэн, эрх мэдэлтэй найз нөхөд нэг их байхгүй ч бид хүчтэй байдаг. Гэхдээ биднийг юуг хүчирхэг болгож байна вэ? Энэ бол мэдээж, ямар ч эрсдэлээс үл айх эр зориг, шинийг санаачлага маань урдаа байгаа саадуудыг үл тоон урагшлах хүчийг өгч байдаг. Тиймдээ ч улс орны удирдлагууд оюутнуудыг бослого гаргахаас сэргийлдэг. Санаж байна уу? Хэдэн жилийн өмнө оюутнууд автобусны хөнгөлөлтийн картны үнийг бууруулахын төлөө хэдэн цаг Сүхбаатрын талбайд зогсоход л маргаашнаас нь л үнэ буурж эхэлсэн.
     Манай улсын хүн амын ихэнх хувийг залуучууд та бид эзэлдэг. Тэгэхээр бүгдээрээ өөрсдөдөө байгаа эр зориг, санаачлагаараа улс орноо хөгжүүлье! Яаж? Энэ бол маш энгийн. Танаас мөнгө шаардахгүй, танаас өндөр албан тушаал шаардахгүй, танаас эрх мэдэл шаардахгүй. Үнэхээр маш энгийн шүү.
     Зөвхөн эх орноо хайрлах хайрыг шаардана.
     Магадгүй үүнийг уншаад та "Би чинь үндсэрхэг, Монголдоо хайртай" гэж хэлж байгаа байх аа. Гэхдээ хайр бол үгээр биш үйлсээр илэрдэг ээ.  Та хогоо яадаг вэ? Идсэн чихрийн цаасаа хаашаа хаядаг вэ, тамхиныхаа акуркыг хаашаа хаядаг вэ, карман дахь хогоо яадаг вэ....... Хогийн сав ховор байдаг ч халаасандаа эсвэл цүнхэндээ хийгээд хогийн сав тааралдвал хогийн саванд, бүр болохгүй бол гэрийнхээ хогийн саванд хаяж болно шүү дээ. Хэрэв нэг хүн хогоо гудамжинд хаяхаа болиод эхэлвэл Улаанбаатар хот маань өөрчлөгдөж эхэлнэ. Далайд дусал нэмэр. Заавал бусдыг дуурайх шаардлагагүй шүү дээ. Манайхан бие биеийнхээ мууг дагаад дуурайгаад байдаг. Нэг жишээ бол, бүгдээрээ л хоцордог юм чинь би ч гэсэн хоцорьё гээд албаар хоцорч ирж байх шиг. Хэдэн  сарын өмнө Африкийн нэг улсын залуус бүгдээрээ өдөр бүр 30 секундыг улс орныхоо төлөө зориулсанаар тэрхүү улсад гайхалтай сэргэлт ирсэн тухай бичлэг үзсэн. Үүнийг үзээд Монгол залуучууд бид улс орныхоо удирдагч нарыг муулж, бухимдаж сууж байхынхаа оронд өрийн чадах зүйлээ хийгээд, эх орноо хайрлаж эхэлбэл манай улс яаж өөрчлөгдөх бол оо гэж бодож байсан.
     Залуусаа бидний цусанд, генд маань дайчин эрэмгий, хийж бүтээх хүч чадал байсаар л байна. Үүнийгээ дарахын оронд ашиглая.
 

бичсэн: Эсэргүү төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 322

Сэтгэгдэл:

hi
naiz boloh hyseltei baina
Бичсэн: Обдоо хэзээ: 02:27, 2008-12-30 | Холбоос | |
Тийм шүү тэгж байгаа залуус ч бас зөндөө байна. Бас тэгэхгүй байгаа нь ч байна. Маш сайн, мундаг хүндэлж явдаг хүмүүс маань л гэхэд тамхи татаад ишийг нь гудамжинд хаядаг нь цөөнгүй... Тиймээ уриалгыг дэмжиж байна. smilie214 smilie216 smilie201
Бичсэн: xvv хэзээ: 01:31, 2008-12-30 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)