2008-10-28,10:51

Таныг хэн нэгэн хараад баярлаж байгаа шүү

Хүмүүн бид Бурханы дүр төрхөөр бүтээгджээ. Үнэхээр сонин шүү. Энэ дэлхийг бүтээсэн тэр Нэгэнтэй би тэгээд та бас адилхан гэнэ шүү. Бид өөрсдийнхөө аав эсвэл ээжтэйгээ адилхан гэдэг рээ бахархдаг шүү дээ, бас ааь ээж маань ч гэсэн үр хүүхэд нь өөрсөдтэй нь адилхан болохоор баярладаг. Үүний адил Бурхан ч гэсэн биднийг хараад баярладаг. Энэ бас л сонин шүү. Бурхан биднийг хараад баярладаг гэнэ ээ. Үүнийг бодохоор гайхах, эргэлзэх, эсэргүүцэх ч болох шиг. Энэ дэлхийг бүтээсэн, агуу Бурханыг баярлуулдаг бид чинь тэгвэл маш үнэ цэнэтэй нэгэн байна шүү дээ.

Миний амьдарч байгаа шалтгаан нь юу вэ? бид зөвхөн мөнгө олох гэж үү, эсвэл сайхан гэр бүлтэй болох гэж үү, үгүй тэгвэл алдартай болохын төлөө юм уу.......... Бидний амьд байгаагийн шалтгаан нь юу юм бол оооооооооооо?

Бурханыг баярлуулдаг би, тэгээд бас намайг бүтээсэн Түүний төлөө амьдрах нь бидний амьдрах шалтгаан гэж үү. Тэгвэл бид лам эсвэл хандмаа болох хэрэгтэй болох уу. Үгүй эээээээээээ

Бурхан бидийг тэгж уйтгартай, өөрийгөө зовоож амьдраасаа гэж ерөөсөө ч хүсдэггүй. Харин ч үүний эсрэгээр нь Тэр бидний сайн сайхны төлөө санаа тавьдаг. Библи дээр "Тэр миний Хангагч учир надад дутах зүйл нэг ч үгүй " гэсэн байдаг. Бурхантай холбогдсон бидэнд юу ч юутахгүй ээ. Бид зүгээр л Түүнтэй харилцаатай байх. 

Үгүй бас сонин оо. Бид Бурхантай харилцаж бас болно гэж үү. Түүнтэй ярьж, Түүнийг сонсож, Тэр бидэнтэй ярьж, биднийг сонсох гэж үү. Энэ эрхийг бид яаж авч байгаа юм бэ? Юу ч хийхгүйгээр...... зүгээр л Бурханы хүү Есүст итгэснээр л болж байгаа юм уу. Ямар амархан бэ

 

Бурхан бидэнд хайртай, тэгээд бас амьдрах шалтгааныг минь өгсөн ажээ

бичсэн: Эсэргүү төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 464

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)