2008-12-31,15:17

Яагаад ийм юм бол доо

     Нээрээ, бидний ихэнх маань яагаад ийм болчихов оо. Уг нь бид чинь хийж бүтээх, шинийг санаачлах хангалттай чадвартай ард түмэн шүү дээ. Бидэнд өөр ард түмэн, үндэстэнд байхгүй онцгой, гайхалтай чадвар, потенциал байгаа шүү дээ. Гэтэл яагаад ийм юм бол оо.  Харамсалтай нь би ч гэсэн тийм л байдаг.
     Харамсалд хүргэж байгаа зүйл маань "ХУУЛБАРЛАХ СЭТГЭЛГЭЭ" юм. Энэ нь монголчууд бидний ихэнхийнх нь амьдралд маш гүнзгий суурилчихсан байна аа. Ямар нэг зүйл хийе гэхээр л ерөөсөө шинэ санаа орж ирэхгүй, үргэлж бусдын хийснийг даган дуурайх эсвэл арай дээшлүүлж хийдэг. Яагаад юм бол? Үүнд юу нөлөөлж байна вэ? Угаасаа л ийм болов уу? Үгүй бас, арай ч үгүй байх аа. Гэсэн ч хичээгээд хичээгээд заримдаа, за даа ихэнхидээ хэн нэгний санааг хуулбарлачихдаг шүү би бас та  гэсэн. Надтай та нарын зарим нь санал нийлэх байх. Гэхдээ бүх Монголчууд хуулбарлагч гэж бодохгүй л байна даа.
     Зүгээр л нэг жишээ дурьдая: Одоо шинэ жилийн баяр болж байгаа шүү дээ. Энэ тэнд л баяр болж, зарим үйл ажиллагаа нь биднээс ямар нэг мэнчилгээ, урлагийн үзүүлбэр үзүүлэхийг шаарддаг. Ингэх болгонд л бидний ихэнх маань цоо шинэ зүйлийг санаачлахын оронд залхуураад хошин шогийнхны аль нэг үзүүлбэрийг нь жаахан л өөрчлөөд тоглочихдог. Тэгээд үүндээ ч сэтгэл хангалуун байдаг аа бид. Бид үнэхээр ингэж толгойгоо ажлуулахаас залхуурдаг юм болов уу эсвэл үнэхээр цоо шинэ зүйлийг санаачилж чаддаггүй юм болов уу?
     Яагаад би бас та хуулбарлах сэтгэлгээтэй болчихсон юм болов оо? Хамтдаа эрж хайя. За жаахан бодъё...
Энэ нь биднийг бага байхаас минь эхэлсэн юм болов уу? Цэцэрлэгт явдаг байхад маань багш нар самбар дээр цэцэг зураад, яг тэрийг нь дагаж зурахыг тушаадаг. Наамал хийхэд маань багшийн хийсэнтэй яг ижил өнгө, хэлбэртэй хийхийг заана. Дөнгөж юм сурч, ертөнцтэй танилцаж эхэлмэгц маань л даган дуурайх, хуулбарлахыг зааж байжээ. Энийг хэн ч буруу гэж мэдээгүй. Уг нь багш нар маань надад тусалж байгаа л тэр байх даа. Гадаадын цэцэррлэгт багш нар нь хүүхдүүддээ өөрсдөөр нь санаачилж зурах, бүтээхийг хөгжүүлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл багш нь цэцэг зураарай гэж хэлэхэд л хүүхэд бүр өөр өөрсдийн харж байгаагаарай, бодож байгаагаарай, зарим нь бүр харахыг хүсэж байгаагаарай зурдаг гэсэн. Мэдээж жаахан хүүхдийн зурсан зурагнууд нь гайхалтай, бүхнийг бишрүүлсэн урлагийн бүтээл болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ эндээс л шинээр бүтээх, санаачлах, өөрөө өөртөө итгэлтэй болж өсөж байгаа юм шигээ. 
     За тэгээд өсөж том болоод цэцэрлэгээс нэг юм салсан чинь дахиад сурах хэрэгтэй гээд дунд сургуулийн босго алхаж байгаа юм даа. Дахиад л хуулбарлах.... багш нар дахиад л ямар нэг юм хуулбарлахыг заана, үлгэрлэнэ дээ. Бага ангид ормогц багш "яг ингэж бич" гэнэ. Тэгээд үүнээс нь арай өөрөөр хийх юм бол муу сурлагатан, толгой муутай болно. Бусдын дор орохгүйн тулд хуулбарлах л хэрэгтэй болно. Дунд ангид ороод багшийн хэлсэн зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа хэлэх юм бол ёстой баларна. Багшийн шүдэнд зуугдаж бөөн лай болно. Тэгэхээр санаа зөрж байсан ч өөрийнхийгөө орхиод багшийнхтай санал нийлэхээс өөр аргагүй. Ингээд бодохоор цэцэрэг, сургууль маш их нөлөөлсөн юм шигээ. Гэхдээ бүх бурууг багш нар руугаа чихмээргүй байна аа. 
Гэхдээ л яагаад ийм хуулбарлах сэтгэлгээтэй юм болдоо бид чинь.   
бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 342

Сэтгэгдэл:

Хичээвэл өөрчлөгдөж болох байлгүй дээ big hug Зарим үнэхээр сайн хийчихсэн зүйлийг бас яг тэр хэвээр нь сайн хуулбарлаж чадаж байвал болж л байна. Гэхдээ мэдээж хуулбар ихэнхдээ жинхнийгээ гүйцдэггүй байх...
Бичсэн: xvv хэзээ: 17:11, 2009-01-01 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)