2008-09-11,15:11

Ажил байна уу

Манай их дээд сургуулиуд ямар ч чанаргүй болчихжээ гэвэл хүн бүхэн чи одоо л мэдэх байгаа юм уу гэх байх л даа. Гэхдээ л энэ тухай ярихгүй, бодохгүй байхын аргагүй байна ш дээ.

Гудамжинд харвал нэг л цүнх үүрсэн оюутнууд гудамжаар пиг дүүрэн. Залуу хүнээс "Юу хийж байна да?" гэж асуувал бараг ихэнх нь "оюутан" гэж хариулна. бүгдээрээ сураад монголчууд оюунжаад /бараг л шинэ үг зохиочих шиг боллоо до / улс орон маань хөгжөөд байна уу гэвэл бүр үгүй.

Ажилгүй залуучууд гудамжаар бас пиг дүүрэн. Зарим нэг нь байгууллагын цэвэрлэгч хийгээд явж байх шиг. За тэгээд, бараг цаана чинь цэвэрлэгчийн ажлын шалгуур нь их дээд сургуульд төгссөн байх болчоод байгаа юм биш шүү. 4 жил дээд сургуульд сурчихаад цэвэрлэгч хийнэ гэвэл үнэхээр харамсалтай биз дээ. Аль хэдийн дэлгүүрийн худалдагчийн шалгуур их дээд сургууль төгссөн байх болчихсон биз дэ. Зарим хэд нь Монголд ажил алга гээд гадагшаа хар ажил хийхээр явах юм. Үгүй тэгээд, нээрээ ажил байхгүй тийм хэцүү байгаа юм уу гэхээр бас үгүй юм аа.  Өдрийн мэдээ, Өнөөдөр сонингууд дээр дүүрэн ажлын зар. Харамсалтай нь залуучууд маань шалгуурт нь тэнцдэггүй юм биш үү. Энийг уншаад битгий "тэд нар чинь арын хаалганы хүнээ авчихдаг" гэж битгий л бодоорой до. Тэр чинь бараг л худал юм болно шүү.

Дээд сургуулиуд  мэдээж мэдлэг, боловсрол олгож л байгаа. Гэхдээ үүгээр хязгаарлахгүй биз дээ. Миний бодлоор монгол залуучуудад маань байгаа хамгийн том дутагдал нь өөрийгөө илэрхийлж, өөрийгөө рекламдаж чаддаггүй ш дээ. Ажилд орно гэдэг чинь нэг ёсондоо "ӨӨРИЙГӨӨ ЗАРНА" гэсэн үг ш дээ. Юу хийж чадах, санаачлах, ямар чадвартайгаа шалгалт авч байгаа хүндээ хэлж тайлбарлаж, ятгана ш дээ. Ажилд орсон зарим нэг нь бүр цалингаа ч ярихгүй, хэдэн төгрөгний цалин авах гэж байгаагаа ч мэдэхгүй байх жишээтэй.

Ажил байна уу гэвэл цаана чинь бөөн ажил байна. Монголчууд маань сүрхий ухаантай, бөндгөр нь сайн ажилладаг гэдгийг ч бид ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Тэгээд дотроо байгаа нөөц бололцоогоо гаргаж, ярьж, илэрхийлэхгүй бол энэ давуу талаа бид зэврүүлээд байгаа юм биш үү.

Энэ чинь тухайн хүнээс нь хамаарна, багш нар ямар хамаатай юм гэвэл үгүй шүү. Хувь хүнээс шалтгаалах ч цаадуул чинь бас хамаатай. Нэгэнт л бид мөнгөө төлөөд, цагаа зориулаад сурч байгаагаас хойш мэдлэг болон төлөвшлийг эндээс л авна ш дээ. Дээд сургууль багш нар гэж бөөн их зан, бөөн уур. Оюутнаа хайрласан, юм сургая гэсэн бодолтой багш нар үнэхээр цөөхөн л байдаг байх. Гэхдээ би ч сурч байхдаа тийм багштай тааралдаагүй л дээ /5 жилийн өмнө/. Үзэл бодол багшынхтай таарахгүй, багшийн талаар болон сургалтын талаар ямар нэг юм хэлбэл нөгөө багш чинь ёстой дүнгээр боож, дарамталж өгнө шдээ. Үүнээс айсан оюутанууд юу ч хэлэхгүй яваад л байдаг. Хэрэв багш нар маань оюутануудаа үзэл бодлыг нь чөлөөтэй илэрхийлүүлж, үг дааж чаддагсан бол бид ч өөр байх аа. Би ч гэсэн ийм л оюутан байсан.  

Гэхдээ бүх залуучууд маань ийм биш шүү. Компани байгуулаад, төсөл удирдаад, шинийг санаачлаад явж байгаа залуучууд ч байж байгаа.

Одоо сурч байгаа оюутнууддаа хандаж хэлэхэд: Мэдлэг, харилцааны чадвар 2-оо хамтад нь хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.
бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 463

Сэтгэгдэл:

угаасаа харилцааны хичээл гэж орж л бдаг. намайг сурч бхад хөгшин багш али дээр үеийн оросын номноос заадаг бсан. үнэн хөгийн хичээл бсан.
Бичсэн: Зочин хэзээ: 12:07, 2008-09-12 | Холбоос | |
миний бодлоор эр ни залуусд өөрийгөө илэрхийлж чадхад ни тусалхуйц хичээл явуулдаг ч юмуу тиймэрхүү зөвлүлүү өгдөг байвал зүгээр юм шигээ.......юу гэж бодож бна айн...!
Бичсэн: zoogie25 хэзээ: 05:52, 2008-09-12 | Холбоос | |
1. Хүмүүс анх танилцаад л ямар сургууль төгссөн бэ гэж асуудаг. Тэгэхээр хүнтэй найзлах эсэхийн хамгийн эхний шалгуур бас сургууль болчихсон юм бишүү. Ойрын үед мэссенжер энэ тэрээр танилцсан хүмүүс ийм асуулт тавиад харин би өөдөөс нь *Их сургууль, мургууль төгсөөгүй ээ* гэхээр сураг тасраад байгаа ш дээ.... Тэгэхээр манайхан хүссэн мэргэжлээ эзэмших биш хүний өмнө нүүр бардам байх гэж, ажилд орохдоо нүүрэн дээрээ бариад явдаг бэлгэдлийн чанартай боловсрол эзэмшээд байгаа юм шиг... Тэгээд ч дипломны гол болсон амьтас ажил дээр гараад жаахан гүйж байгаад, шантраад л яваад өгдөг... Тэгээд л гудамж метрлэсэн, бохь зажилж, баар эргүүлсэн, хүмүүс болдог, миний бодлоор...
2. Гэхдээ цэьэрлэгч хийх юу нь муу гэж... *Зарим нэг нь байгууллагын цэвэрлэгч хийгээд явж байх шиг* ингэж бичиж болохгүй байхаа... Ямар ч ажил хийсэн байлаа, тэр чинь өөрийнхөө төлөө жаахан ч гэсэн юм хийж байгаа хэрэг биш үү. Ээж, ааваараа тэжээлгээд ангайгаад хэвтэж байснаас л лав 100 хувь дээр...
3. ИХ дээд сургуулийн чанарын тухайд санал нэг байна...
Бичсэн: gereltuya хэзээ: 16:31, 2008-09-11 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)