2008-09-09,22:47

Архи ба эмэгтэйчүүд

Архи, халамцуу, согтуу........ 
Энэ ч үнэхээр замаа алдаж байна да. Энэд тэнд л архи үнэртүүлсэн хүмүүс, эсвэл газар унтсан хүмүүс. Архичин гэхээр л эрэгтэй хүн санаанд төсөөлөгддөг. Гэвч цаана чинь эмэгтэйчүүд архинд нэвчиж байна. Гадаа унтаж, ил тодоор архи уухгүй ч гэртээ нууцаар архи ууж байна. Бөөн ичгүүр дотор. Үүнээсээ болж нууна. Тэгээд харанхуйд байгаа юм чинь буглаж, идээлээд улам л гаардагш дээ. Нууцаар гэртээ архи ууж, агсам тавьдаг эмэгтэйчүүдийн тоо өссөөр. Тэдгээр эмэгтэйчүүд боловсрол нимгэн учраас архи ууж байна уу гэвэл шал худлаа болно. Харин ч ихэнх нь дээд боловсролтой, ажил мэргэжилтэй л байдаг гэсэн. Эрчүүд шиг ил тодоор би архичин, надад туслаач гэж хэлж чаддаггүй. Саяхны нэг зар мэдээ сонинд ийм нэгэн зарлал гарсан байх юм: "Дээд боловсролтой эмэгтэй архинаасаа гарахыг хүсэж байна. холбоо барих утас:00000000". 
Уг нь ч гарахыг хүсдэг л байх. Даанч нийгэм маань тэдгээр хүмүүст туслах орон зайг бэлтгэж өгөөгүй юм болов уу, бас нийгмийн сэтгэхүй ч архичин эмэгтэйг хүлээж авахад бэлтгэгдээгүй юм болов уу? Төр засаг маань ч юун архины асуудал, наад захын суудлаа цэгцлэх гээд завгүй байх шиг. За тэр ч яахав.
Тэгээд бүгдээрээ нууцаар архи уудаг уу гэвэл үгүй ээ. Ичих булчирхайгүй болсон нөхдүүд нь бүр дэндүү гээч. Архичин эрэгтэйгээсээ дор харагдах юм. Хэдэн долоо хоногийн өмнө Цэцэг төвийн ойролцоо согтуу, халтар хүүхэн цээжин хэсгээ ил гаргаад хээв нэг алхаж байх юм. 
Энэ асуудал бидний нүдэнд ил боловч бид хараагүй юм шиг өнгөрсөөр, амьдарсаар.

бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 517

Сэтгэгдэл:

rolling on the floor
Бичсэн: Зочин хэзээ: 12:56, 2010-09-26 | Холбоос | |
*Төр засаг маань ч юун архины асуудал, наад захын суудлаа цэгцлэх гээд завгүй байх шиг* энэ хэсэг хүртэл овоо уншиж байсан юм. Харин үүнийг уншсан чинь бид юм болгоныг төр засаг гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй зүйлээс хүсч хүлээж байгаагаа ойлгов.
Бичсэн: gereltuya хэзээ: 17:58, 2008-09-10 | Холбоос | |
уг нь АА-ийн цуглаан энэ тэр гээд наркологийн төв дээр байсан. Харин одоо бол тэр нь шар хадны эмнэлэгтэй нийлчихсэн... Тэр ч бас их нөлөөлж байгаа байхаа... Архиа гэж...
Бичсэн: xvv хэзээ: 00:09, 2008-09-10 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)